Сири дэх цэрэг дайны үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд Израйлийн ерөнхий сайд Нетаняху: Өөрийн аюулгүй байдлаас үндэслэж Израйль улс Сири дэх цэрэг дайны үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ.
Тэрээр: Америк, Орос, Йордан үүнээс өмнө Сирийн баруун өмнөд нутагт гал зогсоох хэлэлцээр тохиролцсон боловч Израйль өөрийн аюулгүйн байдлаас үндэслэж Сири дэх цэрэг дайны үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ.
Америк, Орос, Йордан 7-р сарын 7-нд Йорданы нийслэл Амманд Сирийн баруун өмнөд нутагт гал зогсоох хэлэлцээр тохиролцсон юм. Америкийн ерөнхийлөгч Трамп, Оросын ерөнхийлөгч Путин 11-р сарын 11-нд уулзаж, Сирийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулахыг дахин нотолжээ.
Сайн-Өлзий
ХОУР