ТЕГ-ын даргад бригадын генерал Г.Сайханбаяр яригдаж байна

ТЕГ-ын даргад бригадын генерал Г.Сайханбаяр яригдаж байна

Шинэ Засгийн газар танхимаа бүрдүүлэн ажилдаа  орлоо.  Тэдний хамгийн анхны халаа сэлгээ нь  хууль, цагдаагийн байгууллагыг онилсон.  Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус хуралдаан зарлан ЦЕГ-ын дарга  Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, С.Баатаржавыг томиллоо.   Мөн өнгөрсөн даваа гаригт Улаанбаатар хотын цагдаагийн газар болон ЦЕГ-ын зарим хэлтсийн дарга нарыг сольжээ.  Одоо яригдаж байгаа томилгоо нь ТЕГ-ын дарга юм байна.  Тусгай ажиллагаатай энэ салбарын даргаар ЗХЖШ-ын төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр яригдаж байна.  ТЕГ, ЗХЖШ нь чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн зохион байгуулалт өөр ч бригадын генерал Г.Сайханбаярыг энэ албанд тохирох хүн хэмээн  Засгийн газрын тэргүүн У.Хүрэлбүх зүтгүүлж байгаа бололтой.   Учир нь Г.Сайханбаяр, У.Хүрэлсүх нар нэг оны цэргүүд буюу онжавууд ажээ. Мөн У.Хүрэлсүх  Зэвсэгт хүчний хурандаа, энэ салбарт хайртай  нэгэн учраас Зэвсэгт хүчнээс ТЕГ-ын дарга төрүүлэхээр сэтгэл  шулуудсан бололтой.  Бригадын генерал Г.Сайханбаяр нь салбартаа тийм ч нэр хүндтэй биш. Гэхдээ салбарын хуулийн шинэчилсэн найруулгад гар бие оролцон ажилласан байдаг.  Харин ТЕГ-ын  даргын үүргийг  Зэвсэгт хүчний генерал гүйцэтгэж чадах болов уу. Яах бол.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen