ХАНБОГД СУМАНД 1,8 МВТ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ УУРЫН ЗУУХЫГ БАРЬЖ БАЙНА
Сумын ИТХ, ЗДТГ-ын захиалгаар 1.8мвт-ын хүчин чадалтай 2 зуухыг шинээр барих ажлыг эхлүүллээ. Сумын төвийн дулаан хангамжид хийгдэж буй хамгийн ач холбогдол өндөртэй бүтээн байгуулалтыг "Оюутолгой”ХХК-ийн "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 296 сая төгрөгийн санхүүжилтээр хийж байна.
Энэхүү уурын зуух ашиглалтад орсноор төсвийн байгууллагууд, хувийн хэвшил, айл өрхүүд нэгдсэн дулаанд холбогдох нөхцөл бүрдэжбайгаа юм. Барилгын ажлыг 2017 оны 11-р сард хүлээлгэн өгөх бөгөөд гүйцэтгэгчээр "Очир-Энерги” ХХК ажиллаж байна.