ДАЛАНЗАДГАД СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ
МХГ-аас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасанд үндэслэж хажууд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлын зураг төсвийг боловсруулаад байна.
Шинээр барих байгууламж нь 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж юм. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 9,59 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байгуулах ба 2018 онд цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна. Бохир усыг зайлуулах стандартыг хангах, байгаль орчны бохирдлыг бууруулах боломж бүрдэнэ.