Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэдгээ Ерөнхийлөгч илэрхийлжээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр /10.17/ хариу өглөө. Тэрээр Сангийн сайдад нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатарыг уул уурхайн бизнестэй учраас дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүн давхар дээлтэй байгаа нь МАН сонгуулийн амлалтаасаа буцсан үйлдэл болжээ хэмээсэн байна.