Хайгуулын 33 тусгай зөвшөөрөл олгожээ

Хайгуулын 33 тусгай зөвшөөрөл олгожээ

 

Энэ онд улсын хэмжээнд сонгон шалгаруулалтаар хайгуулын 33 тусгай зөвшөөрөл олгосон талаар Ашигт Малтмал, Газрын тосны газраас мэдээлжээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3475 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Харин эрдэс баялгийн 70 ордын нөөцийн нэгдсэн хэмжээг мэдээллийн санд бүртгэж авчээ. Мэдээллийн санд шилжсэн долоон орд тутмын нэг нь нүүрснийх байгаа аж. 2012 оноос эхлэн геологи хайгуулын ажлын хэмжээ буурсан байна. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажилд зарцуулсан зардлын 46.8 хувийг өрөмдлөг эзэлдэг гэнэ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen