САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАНЫ ТОВЧ НАМТАР

С.Амарсайхан нь 1973 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1995-2000 онд АНУ-ын Калифорни Мужийн Олон Улсын Англи хэл судлалын Институт, Ютa Валли Коллеж, Соут Вест их сургуульд  суралцаж төгссөн. Эрх зүйч мэрэгжилтэй.

ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ:

Англи, Хятад, Орос

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын  ажилтан, 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компаний гадаад харилцааны Менежер, 2007 оноос "Оюуны Ундраа Групп” ХХК-ний  Ерөнхий захиралаар тус тус ажиллаж,төр хувийн хэвшлийн салбарын дадлага туршлагыг хуримтлуулсан.

НИТХ-ЫН СОНГУУЛЬТ АЖИЛ:

2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2012-2014 онд НИТХ-ын Тэргүүлэгч, 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, Эдийн Засгийн хорооны дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байна.

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН СОНГУУЛЬТ АЖИЛ:

С.Амарсайхан нь Монголын Эдийн Засгийн Форум, Монголын Гүйцэтгэх Захирлуудын (CEO) Клуб, Монголын Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл, Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн үүсгэн байгуулагч гишүүдийн нэг. 2016 оноос Азийн Хүлэг Бодлогын Судалгааны Хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen