Амралтын газар, жуулчны баазуудад шалгалт хийж байна
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрийн мөрдөх ёстой стандартын хэрэгжилтэнд үзлэг хийх шалгалтыг энэ сарын нэгнээс эхлээд байгаа юм. Шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс,худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтэс болон Нийслэлийн Аялал жуулчлалын газраас бүрдсэн ажлын хэсэг явуулж байна.
Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр, амралтын газруудад орон тооны болон гэрээт эмч, сувилагч ажилладаггүй, эмийн сангийн үйлчилгээ, яаралтай түргэн тусламжийн утасны дугаар, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэлгүй байх тохиолдол цөөнгүй гарсан аж. Мөн амралтын газар нь амрагчдын бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, обьектод агааржуулалтын систем төлөвлөөгүй, харуул хамгаалалт, камержуулалтынсистем муу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Тиймээс ажлын хэсгээс үйлчилгээ үзүүлэх боломжгүй ноцтой зөрчил илэрсэн зарим байгууллагыг хаах шийдвэр гаргасан бол зарим газруудыг хууль журмын дагуу стандартаа сайжруулахыг шаарджээ. Шалгалт энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.