Энэ тухай Анжелина Жолигийн өмгөөлөгч Роберт Оффер The Guardian сонинд мэдээллэсэн байна. Өмгөөлөгчийн хэлснээр бол Анжелина "Гэр бүлийн сайн сайхны төлөө" салах шийдвэр гаргасан гэжээ.

Мөн Жоли зургаан хүүхдээ өөрөө асран хамгаалах хүсэлт гаргасан бөгөөд Брэд Питтээс хүүхдийн тэтгэмж шаардахгүй аж. Мэдээж Анжелина Брэд Питтийг тэдний зургаан хүүхэдтэй уулзах эрхийг олгож байгаа.

Гэхдээ энэхүү шийдвэр нь сайн зүйл ч байж магадгүй юм. Учир нь 11 жилийн хамтын амьдрал тэдний гэрлэлтийг дуусгасан ч байж болно. Хэдийгээр Анжелина Жоли 41 настай харин Брэд Питт 52-той ч тэднийг ирээдүйд шинэ харилцаа хүлээж байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Ийм шийдвэр гаргасан нь ирээдүйд бүгдэд нь сайнаар нөлөөлж болох юм. 

Эргэн сануулахад, Анжелина Жоли болон Брэд Питт нар 2005 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд 2014 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ.

Эх сурвалж:http://buro247.mn/lifestyle/news/bid-yaagaad-anzhelina-zholi-bolon-bred-pitt-naryn-mn-s-bayartay-baygaa-ve.html