ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН “ХАРУУЛ ЗАНГИ 2017” ТЭМЦЭЭН

ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН “ХАРУУЛ ЗАНГИ 2017” ТЭМЦЭЭН

 

Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв (MNCERT/CC) нь мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, цахим халдлагаас хамгаалах аргазүй, мэдлэгийг дэлгэрүүлэн сурталчлах, гишүүн байгууллагуудаа мэдээллээр хангах, холбогдох сургалт, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор цахим аюулгүй байдлын "Харуул занги” тэмцээнийг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа билээ.

Тав дахь удаагийн "Харуул занги 2017” тэмцээн нийт 3 үе шаттай явагдах бөгөөд эхний шат 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр онлайн хэлбэрээр эхлэх гэж байна. Иймд цахим аюулгүй байдлыг сонирхон судлагч оюутан залуус, мэргэжилтнүүд та бүхнийг "Харуул Занги 2017” тэмцээнд идэвхитэй оролцож мэдлэг чадвар, хурд хүчээ сорихыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.haruulzangi.mn цахим хуудаснаас авна уу!

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen