“Данзанравжаа” ОУ-ын яруу найргийн наадмын нээлт боллоо

“Данзанравжаа” ОУ-ын яруу найргийн наадмын нээлт боллоо
Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, МУСГЗ Ү.Хүрэлбаатар "Дэлхийн томоохон хотуудын жишиг нь өөрийн яруу найргийн наадам, фестивалиа жил бүр нэг нэртэй яруу найрагчийнхаа нэрэмжит болгон явуулдаг. Энэ жишгээр бид анхны наадмаа Монголын хосгүй, сод яруу найрагч, Данзанравжаагийн тэгш ой тохиож байгааг тохиолдуулан Данзанравжаагийн нэрэмжит болголоо.” гэсэн юм.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд яруу найргийн наадмын нээлтийн үеэр "Бид Улаанбаатар хотоо олон улсад танигдсан, олон улсын соёлын төв болгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд хийгдэж байгаа томоохон арга хэмжээ нь Дэлхийн яруу найрагчдын их хурал болон өнөөдрийн яруу найргийн наадам юм. Энэхүү наадам үргэлжлээд Говийн ноён хутагтын нутагт болох учиртай. Цаашид 2 жил тутамд зохион байгуулж, дэлхийн яруу найрагчид Монголд чуулдаг арга хэмжээ болгох бодолтой байна. Бид дэлхийн яруу найрагчдад олгодог маш их нэр хүндтэй шагналыг бий болгосон. Энэхүү шагналаа өнөөдрийн наадмын төгсгөлд олгоно.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen