Эхнэрээ хайолаарай

Эхнэрээ хайолаарай

 

Гадаад мастерт сурдаг байхад манай багш бидэнд " Эхнэрээ жирэмсэн байхад нь тэсээд уурлуулахгvй, бухимдуулахгvй, vргэлж бууж өгдөг юм шvv. Бvр хэцvv байвал хэвл
ий дэх тэр бяцхан vрийнхээ төлөө дахиад хичээдэг юм шvv" гэж vргэлж хэлдэг байж билээ. Би ч тэр vед нь тийм л хэцvv байдаг юм байхдаа гэсэн шигээ өнгөрөөдөг байсан бол өнөөдөр манай эхнэр төрөөд 3 сарын нvvрийг бид хоер vзэж байна. Төрөх хvртэл бас л амаргvй давааг нөхөр миний хувьд туулсаан. Харанхуй шөнө дэлгvvр хайж, миний ойлгохгvй энгийн зvйлд эхнэр минь уйлж, эмзэглэж, уурлаж, естой л олон ангит ойлгомжгvй кино vзэж байгаа юм шиг, надад тавьдаг анхаарал нь багасаж эхлэхэд хогийн залуу шиг өөр эмэгтэйг бодох, уулзах боломж байсан ч, найз нөхөд өөр залуусаас vл хамааран би эхнэрээ тэр дундаа бяцхан vрээ бодож ажлаа тарав уу гvй юу найз нөхдийн сорилтоос өөрийгөө авч гардагтаа бахархалтай нь аргагvй гэртээ ирдэг байлаа. Одоо бяцхан vрээ хараад, хайртай ханийгаа хараад миний дотор өөрийгөө буруутган шаналсан гомдол байхгvй, хэн нэгнээс нуух нууц байхгvй, бардам эхнэртээ бууж өгч, найзуудаасаа илvv, аав ээжээсээ илvv эхнэр хvvхдээ гэсэн сэтгэлийг зарим нэг нь хараад базууллаа гэж хэлсэн ч хамаагvй. Яагаад гэвэл би гэртээ тэдний эдэлдэггvй хvндлэлийг мэдэрдэг. Яагаад гэвэл миний гэр бvлийн уур амьсгал тэднийхээс илvv халуун дулаан уур амьсгалтай, эхнэр бид хоёрын хайрын харилцаа бат бөх байдаг юм. Энэ л чухал!
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen