Та ямар төрлийн найз вэ? /зурхай/
Хонь
Чи бол дагуулагч найз. Өөрөөр хэлбэл ил биш байж болох ч цаагуураа найзууд чинь чамайг хаашаа явна тийшээ дагаж байдаг. Хөгжилтэй байх, бодолтой байх, суралцах гээд л ихэнх зүйлийг чинь тэд даган дуурайдаг. Найзуудыгаа үргэлж цоо шинэ зүйлд уруу татна. Чиний үзээд магтсан кино, жүжиг, дуу, арга хэмжээг найзууд чинь үзээгүй хэрнээ чамайг түүний тухай ганц сайхан үг амнаасаа унагах төдийд л туршиж үзэх сэдэл нь төрнө. Арслан болон Нумын ордынхонтой дотно найзлах нь элбэг.
Үхэр
Чи бол сонсогч найз. Мэргэжлийн сэтгэл зүйчээс дутахааргүй, ухаалаг мэргэн зөвлөгөө өгөхөөс гадна сайн сонсогч байж чаддаг. Чиний зөвлөгөө асуудлыг маш олон талаас харсан, татгалзах аргагүй байхаас гадна гаднаас чинь харахад л дотроо маш их зүйлийг нуусан "алттай авдар” шиг харагддаг нь ч нөлөөлдөг. Жинхэнэ найзаа сонгох шалгуур өндөр ч нэг найзласан хүнээ хэзээ ч орхидоггүй. Бусад хүмүүсийн хувьд чамтай найзлана гэдэг бол нэр төрийн хэрэг. Энэрэнгүй, сайхан сэтгэлтэй Загас болон эрхэмсэг Мэлхийн ордныхонтой ихэвчлэн гүн бат нөхөрлөл үүсгэдэг.
Ихэр
Чи бол шийдвэрлэгч найз. Учир нь бусдын шийдэж чадаагүй, яах вэ гээд том асуултын тэмдэг тавьчихсан байгаа зүйл чам дээр ирээд л байж болох хамгийн төгс хувилбараараа шийдэгддэг. Өөртөө итгэлтэй ба бусдаар удирдуулж байхаар өөрөө хийчихсэн нь дээр гэж үздэг учраас ихэвчлэн өндөр албан тушаалтан болдог. Найзууд чинь чиний хандлагаас урамшиж, үлгэр дуурайл авдаг. Хүн бүрийг байгаагаар нь хүлээж авч, үнэлж чаддаг сайхан чанар ч бас чамд бий. Ухаалаг Жинлүүр болон адал явдалд дурлагч Хониныхонтой дотно найзлах нь элбэг.
Мэлхий
Чи бол "сонгодог” найз. Найз гэж хэнийг хэлдэг вэ гэдгийг чамаас л харж болно. Дотно биш олон найзтай байснаас цөөн тооны "шилэгдмэл” – үүдийг дэргэдээ байлгахыг илүүд үздэг. Аль хэдийнэ сонгогдчихсон найзууддаа чи бүхнээ зориулахад ч бэлэн байх ба гэр бүлийнхнээсээ дутахааргүй үзэж, өөрийнхөө тойрогт баяртайгаар оруулдаг. Найзууд чинь ч мөн чамд сэтгэл гаргахаасаа хэзээ ч татгалздаггүй. Найз нөхдийн нандин холбоог хэрхэн бий болгодогийг, найз гэж сонгодог утгаараа яг хэн болохыг чи л харуулна. Өөртөө итгэлтэй Хилэнц, Чадварлаг Охины ордныхонтой дотно нөхөрлөл үүсгэх нь элбэг.
Арслан
Чи бол эрхэмлэгч найз. Юуг гэж үү? Мэдээж найз нөхдийн холбоог шүү дээ. Маш найрсаг, хэнтэй ч нөхөрлөөд явж чадах боловч омголон занг чинь дарах ухаалаг найзууд шийдвэрийг чинь тэнцвэржүүлж өгдөг. Чи найзуудыгаа хэзээд бүхнээс дээгүүр тавьдаг. Түүний хувьд найздаа тавих гол шалгуур нь цаг хугацаа болон чин сэтгэл. Шалгуурыг чинь давсан хэнийг ч болов өөрийнхөө нэг тал болгож амьдралын бусад асуудлаа ч түүний талд шийдвэрлэхэд бэлэн байдаг. Сайн зөвлөгч, дэмжигчид байж чаддаг Ихэр, Жинлүүрийнхэнтэй дотно нөхөрлөдөг.
Охин
Чи бол тайван байлгаж чаддаг найз. Учир нь чиний дэргэд бусад хүмүүс өөрийнхөөрөө байж чаддаг. Худал хуурмаг зүйлийг тэвчдэггүй болохоор чи өөрөө ч огт дүр эсгэдэггүй. Хуучинсаг үзэлтэйг чинь эс тооцвол чи итгэл даах, удаан хугацааны сайн найз байж чаддаг. Мөн чиний бодлоор найзууд ямар ч тохиолдолд бие биедээ заавал тусалж байх хэрэгтэй. Үүнд л найзууд гэж байхын утга учир оршдог гэж чи боддог. Найзыгаа хэцүү үед нь зүгээр хараад суухыг тэвчдэггүй. Энэ занг чинь хүмүүс ч бас хангалттай үнэлдэг. Цог жавхаатай Матар эсвэл дэмжигч Мэлхийнүүдтэй сайхан нөхөрлөдөг.
Жинлүүр
Чи бол ярилцагч найз. Шийдэлд хүрч чадахгүй байгаа зүйлийг чи л тохируулж, зохицуулж чаддаг. Өөрийнхөө талд ч, өрөөлийн талд ч ашигтайгаар асуудлыг шийдвэрлэдэг ба энэ чадварыг чинь чиний найзууд ч үнэлдэг. Чи хэзээ ч сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадаггүйгээс гадна бусдыг хүчилдэггүй. Ярилцаж, зөвөөр ойлголцох бол чиний гол зарчим. Хүмүүс чиний зөв байдгийг мэддэг болохоор чинийхээр болохдоо хэзээд баяртай байдаг. Хувьсамтгай Ихэр, зөрүүд боловч хайр татам Нумынхантай бат бөх холбоо үүсгэдэг.
Хилэнц
Чи бол нууцлаг найз. Учир нь чамтай гүн холбоотой байсан хүмүүс нэг бол чиний хувьд хэн ч биш, нэг бол үнэнч, бат бөх харилцаатай найзууд л болдог. Чиний дотоод сэтгэл рүү өнгийж, хэчнээн үнэнч, хайр татам, сэтгэлтэй болохыг чинь мэдсэн нь чиний найз болж, гадна хүнтэй чинь л өнгөц харьцсан нь амьдралаас чинь үг дуугүй гараад явдаг. Хоёрын хооронд харилцааг хэзээ ч дэмждэггүй ба Охин болон Мэлхийн ордныхонтой найзлах нь элбэг.
Нум
Чи бол нээлттэй найз. Хэнтэй ч найзалж, нөхөрлөн, дотно яриа өрнүүлэхэд бэлэн байдаг. Найз нөхрийн хувьд чиний хөгжилтэй, сэргэлэн байдал хамгийн гол "зэвсэг”. Чи ухаалаг, оролдлоготой, хөдөлмөрч ба найз нөхдөө ч байдгаараа дэмжиж, тусалдаг. Найзуудтайгаа уулзахдаа үргэлж дуртай байж, тэдэндээ сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Ийм болохоор л чи урам зориг бол хамгийн нөлөө бүхий зүйл гэдэгт итгэдэг. Өөртэйгөө ижил нээлттэй зан ааштай Хонь болон Арслангийн ордныхонтой дотно найзлах нь элбэг.
Матар
Чи бол дэмжигч найз. Бусдыг чиний найз гэдэгтээ сэтгэл хангалуун, баяртай байлгаж чаддаг. Мөн тэдэндээ өөдөө тэмүүлэх, шинэ зүйл эхлүүлэхэд нь сэтгэлийн дэмээс гадна гар бие оролцон туслахдаа үргэлж бэлэн байдаг. Чамд өөрийн чинь бодож байгаагаас ч их хүч чадал нуугдаж байдаг бөгөөд сонирхолтой харилцан ярианаас түүнийгээ олж нээх нь элбэг. Олон хүчин зүйл дээр тогтсон бат бөх нөхөрлөл үүсгэхийг эрхэмлэдэг ба найзуудтайгаа удаан хугацаанд холбоогүй байж чаддаггүй. Өөртэй нь ижил сэтгэлгээтэй Үхэр болон Охины ордныхонтой дотно нөхөрлөдөг.
Хумх
Чи бол мундаг найз. Учир нь чи хэчнээн ч олон найзтай байж чадна. Хэсэг бүлгээр нь хувааж төлөвлөөд л хэнийг нь ч гомдоолгүй, сэтгэл хангалуун нөхөрлөж чаддаг. Найзууд чинь зан харьцааны хувьд эсрэг тэсрэг байсан ч чи бүгдтэй нь зохицож, сайн талыг нь өөртөө нааж чаддаг. Зурхайчид хүртэл чиний ийм мундаг зохицох, сонсох, ярилцах, нөхөрлөх чадварыг гайхдаг гээд боддоо. Ихэвчлэн зорилготой Жинлүүр болон эрч хүчтэй Хонины ордныхонтой найзладаг.
Загас
Чи бол халамжтай найз. Маш сайн сонсогч байхаас гадна найзуудынхаа "арыг даах”- даа гаргууд. Найзуудынхаа асуудлыг өөрийнх мэт хүлээн авч, зохицуулж чаддаг ба тэднийхээ хайрыг татаж, өхөөрдүүлэх байр суурь бол чинийх. Чамгүйгээр тэд өөрсдийгөө хэд хоног ч олигтойхон аваад явчихаж чадахгүй байж мэднэ. Мөн тэд чамтай санал нийлэх л юм бол өөрийгөө зөв бодож байна гэдэгтээ бүрэн итгэлтэй болдог. Сэтгэл хөдлөлтэй Үхэр, дүрэлзсэн Матрынханыг номхотгож, бат бөх нөхөрлөл үүсгэх нь элбэг.