Умард Солонгос Элчин сайд нараа дууджээ

Умард Солонгос Элчин сайд нараа дууджээ

 

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгож байгаа нь хатуу хориг арга хэмжээ аваад буй. Үүнтэй холбоотойгоор Умард Солонгос томоохон улс орнуудад суугаа Элчин сайд нараа дууджээ. Учир нь Пхеньян Элчин сайд нарын дунд уулзалт зохион байгуулах гэж байгаа бололтой.

Өмнөд Солонгосын засгийн газрын албаны хүн өнөөдөр мэдэгдэл хийхдээ "Умард Солонгос гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарынхаа дунд уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Пхеньян гол гол улс оронд суугаа Элчин сайд нараа дуудсан байна. Тухайлбал, Умард Солонгосоос Хятад улсад суугаа Элчин сайд Жи Жэ Рён, ОХУ-д суугаа Элчин сайд Жа Сон Нам болон НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Ким Хён Жүн нар дуудагдсан байна” гэв.

Гэхдээ уг уулзалтад хэр олон элчин сайд оролцох нь хараахан тодорхойгүй байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen