МОНГОЛБАНКИНД ТУШААХ АЛТНЫ ХЭМЖЭЭ 500-800 КГ БОЛЖ, НЭМЭГДЖЭЭ

МОНГОЛБАНКИНД ТУШААХ АЛТНЫ ХЭМЖЭЭ 500-800 КГ БОЛЖ, НЭМЭГДЖЭЭ

 

Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн долоо хоногийн зарим өдрүүдэд 500-800 кг болж, нэмэгджээ. Жирийн өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 100-200 кг алт тушаадаг бөгөөд  алтны үнэ өсөлттэй байгаатай холбоотой гэж үзэж байна.

Тодруулбал, Монголбанкны алт худалдан авах үнэ өнөөдрийн байдлаар нэг грамм нь 99,294.94 төгрөг болсон бөгөөд энэ нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ болжээ. 

Монголбанк нь өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн бөгөөд он гарсаар Монголбанкинд нийт 8.94 тонн алт тушаагаад байна.

Б.Орхон

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen