Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

 

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 07-р сарын 31-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 31-ний 20 цагаас 08 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч  ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар     түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 06-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen