Төсвийн хөрөнгөөр 49 төсөл хэрэгжиж байна
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны талаарх мэдээллийг АМГТГ-аас мэдээлж байна. 2017 оны 7 дүгээр сарын 1- ний байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 1:50000-ны геологийн зураглал ерөнхий эрлийн ажлын 30, 1:500000-ны масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн ажлын 3, 1:200000-ны масштабтай Улсын геологийн зураг зохиох 3, агаарын геофизикийн 3, Монгол орны нутаг дэвсгэрт сансарын зургийн тайлал-2013” 1, геологийн мэдээллийн сан 1, Баруун Монгол цульсульфид 1, Монгол орны металлогений, ашигт малтмалын ордуудын тархалтын зүй тогтлын судалгаа 1, гадаад хамтын ажиллагааны 1, шинээр сэдэвчилсэн судалгааны 3 төсөл, нийт 49 төсөл хэрэгжиж байна.