Бритни найз залуутай болжээ
Бритни "Би жаргалтай байна. Үнэнийг хэлэхэд, олон жил үргэлжилсэн ганц бие амьдралдаа саяхан цэг тавьсан. Би найз залуутай болсон. Түүнд хүүхдүүд минь сайн. Тэд цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Мэдээж хэрэг би хүүхдүүдийнхээ төлөө хэн нэгэнтэй холбоо тогтоохоос эмээдэг байлаа. Харин тэр залууг би алдахыг хүсээгүй” гэж ярьсан байна.
Дуучин бүсгүй саяхнаас Чарлье Эберсон гэх залуутай үерхэх болжээ. Бритни өмнө нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд 10 настай Сеан, есөн настай Жайден гэх хүүтэй юм.