О.Баасанхүү С.Зориг агсны хэрэгт ял сонссон Б.Содномдаржаагийн асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа
Тэдэнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнгөрсөн сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэхүү асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа.
Ингэхдээ төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хохироосон асуудалд шүүхээс ял авсан, Орхон аймгийн Их Залуу багийн иргэн Б.Содномдаржаагийн асуудлаар Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандсан байна.