Хүн төрөлхтөний анхны Смайл-ыг Туркийн археологичид олжээ
Туркийн өмнөд нутагт малтлага хийж байсан археологичид хамгийн эртний байж болох смайл буюу инээмсэглэж буй царайны дүрслэлийг олжээ. Туркийн Газиантеп мужийн Каркамыш хотод хийж буй археологийн малтлагын явцад олдсон вааран дээр дээр өдгөө хамгийн өргөн хэрэглэгддэг буй смайл дүрслэгдсэн байжээ. Ойролцоогоор МЭӨ 1700 онд урласан байх магадлалтай смайлын дүрслэлтэй ваар нь жижигхэн бариултай, цайвар өнгөтэй аж.
Италийн Болонья хотын их сургуулийн профессор, Турк-Италийн археологчдын хамтарсан багийн ахлагч Николо Маркетти өөрсдийн олдворын талаар "Бид энэ улирлын хамгийн сонирхолтой олдвороо олсон. Бид дэлхийн хамгийн эртний смайлыг олсон ч байж магадгүй. Гэхдээ гар урчууд ямар зорилгоор смайлыг вааран дээр зурсан нь тодорхойгүй байгаа боловч бид түүнийг инээмсэглэл гэж үзэж байгаа. Энэхүү ваарыг дорно дахины улс орнуудад өргөнөөр ашигладаг ургамлын ундаа хийхэд ашигладаг байсан гэж таамаглаж байна” хэмээн сэтгүүлчдэд тайлбарлажээ.
Тэрээр цааш нь "Хэний ч нүдэнд хамгийн түрүүнд тусч байгаа зүйл бол мэдээж хэрэг инээмсэглэж буй хүний царай. Сэргээн засварлагч урчууд уг савны хагархай хэсгүүдийг бүгдийг нь нийлүүлэн анхны байдалд нь оруулсны дараа л бид смайл байгааг олж харсан юм” гэжээ. Мэргэжилтнүүд шинэ олдвороо Газиантеп мужийн археологийн музейд шилжүүлэн өгөхөөр болсон байна.