Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ

Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ

 

Есдүгээр сарын 1-нийг олон улсад эрдмийн өдөр хэмээн тэмдэглэдэг боловч Дэлхийн бүх улс оронд хичээлийн шинэ жил энэ өдөр эхэлдэггүй. Тиймээс дэлхийн улс орнууд эрдмийн баярыг хэзээ хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр Монгол Улс төдийгүй Беларус, Украин, Чех, Их Британи зэрэг оронд хичээлийн шинэ жилээ тэмдэглэж, сургуулиуд нь шинэхэн сурагчаа, цэцэрлэгүүд нь шинэхэн хүмүүжигчээ хүлээн авч байгаа юм.

Норвеги улсад хичээлийн жил дөрөвдүгээр сарын сүүлээс эхэлдэг бөгөөд тус улс хүүхдүүдийг зургаан настайгаас нь сургуульд бүртгэж эхэлдэг байна. Сонирхуулахад, Норвегийн аль ч сургалтын байгууллагад хоолны газар байдаггүй. Зөвхөн сургууль төдийгүй цэцэрлэгт ч гэсэн хоолны газаргүй бөгөөд хүүхдүүд үдийн хоол, цайгаа бэлтгэн ирсээр энэ нь дасал болжээ.

Харин Энэтхэгийн хичээлийн шинэ жил зургаадугаар сарын 1-нд эхэлдэг байна. Японд шинэ хичээлийн жил дөрөвдүгээр сард эхэлдэг ажээ.

Япон эрдэмтэд хүүхдүүдийн сурах идэвх, сэтгэхүй хаврын улиралд хамгийн өндөр түвшинд хүрдэг хэмээх судалгааг гаргасан учраас ийнхүү дөрөвдүгээр сард бяцхан хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явдаг байна. Япон хүүхдүүд зургаан настайдаа сургуульд ордог аж.

Харин Африкт нэгдүгээр ангийн сурагч дөрвөн настай байх ёстой гэх шаардлагыг тавьдаг. Гэвч тус улсын олонх хүн ам хүүхдээ зайлшгүй сургуульд суулгах албагүй хэмээн үздэг учраас сая, сая хүүхэд сургуулиас завсарддаг байна.

Польш, Испани зэрэг Баруун Европын орнуудад эрдмийн баяр аравдугаар сард болдог. Тэдгээр улсын хувьд яг аравдугаар сарын тэдний өдөр гэх нарийвчилсан тоо байхгүй. Тухайлбал, Испанид жил бүрийн тариа хураалтын өдөртэйгөө холбогдуулан өөр, өөр өдөр эрдмийн баяраа тэмдэглэдэг бол Францад мөн л тодорхой өдөр зарлаагүй байдаг ажээ.

Харин БНСУ-ын эрдмийн баяр гуравдугаар сард болдог бөгөөд хүүхдүүд найман настайгаасаа ерөнхий боловсрол эзэмшиж эхэлдэг байна.

Тус улс элсэгчдийг маш сонирхолтой системээр бүртгэдэг. Тодруулбал, бага ангид элсэгчдээс эхлээд тусгай шалгалт авна. Дараа нь тус шалгалтад тэнцсэн хүүхдүүд сурахыг хүссэн сургуулиа сонгодог бол муу дүн авсан хүүхдүүд оногдсон сургуульдаа элсдэг байна.

Герман хүүхдүүд 10 дугаар сар хүртэл хичээл, сургуулийн талаар огт боддоггүй байна. Харин хичээлийн эхний өдөр тэднийг сургууль дээр нь маш гайхалтай бэлгүүд хүлээж байдаг. Тус улсын хувьд боловсролын системээ маш уян хатан зохион байгуулсан бөгөөд боловсрол авахаар ирж буй шинэхэн сурагчдаа уут дүүрэн чихэр, жимс, номтой бэлэг өгдөг байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen