Монголбанк 604 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжааллаа


Монголбанк 604 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжааллаа

Монголбанк нэг долоо хоногтой 604 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр энэ сарын 16-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1 их наяд 674 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг, Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү Монголбанкны бодлогын хүү болж, банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэү үнэт цаасыг 2007 онд анх нэвтрүүлж, долоо хоног бүрийн лхагва гаригт банк хоорондын захад арилжаалах болсон нь банкуудын сонирхлыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгожээ. Уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан аж.

 
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen