УИХ-ЫН ДАРГА ИХ НАСНЫ МОРИНЫ ТҮРҮҮ ХҮРТСЭН УЯАЧИЙН ГАЛД ЗОЧИЛЛОО


УИХ-ЫН ДАРГА ИХ НАСНЫ МОРИНЫ ТҮРҮҮ ХҮРТСЭН УЯАЧИЙН ГАЛД ЗОЧИЛЛОО

 

УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн уяагаар зочиллоо.
 
Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн билээ. Хурдөн хүлгийг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Тогтохнасан уяж уралдуулжээ.

УИХ-ЫН ДАРГА ИХ НАСНЫ МОРИНЫ ТҮРҮҮ ХҮРТСЭН УЯАЧИЙН ГАЛД ЗОЧИЛЛОО

 

УИХ-ын дарга М.Энхболд уяач Ч.Бямбасүрэн, Б.Тогтохнасан нарт болон унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд түрүүлсэн хар мориноос хишиг хүртэж, хадгаар мялаасан юм. 

УИХ-ЫН ДАРГА ИХ НАСНЫ МОРИНЫ ТҮРҮҮ ХҮРТСЭН УЯАЧИЙН ГАЛД ЗОЧИЛЛОО

 

Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар уламжлал ёсоор Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдааныг үзэж сонирхлоо
 хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen