Англи хэл суралцагчдад зориулсан ойлгоход хялбар 10 кино

Англи хэл суралцагчдад зориулсан ойлгоход хялбар 10 кино

 

Хэл сурах олон арга дотроос кино үзэх нь хамгийн зугаатай арга гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Харин бид та бүхэндээ ойлгоход хялбар 10 киног танилцуулж байна.

forrest-gump-tinder

Forrest Gump

Та бүхний сайн мэдэх Форрест Гамп киног орчуулгагүй үзэх нь танд англи хэлний том хичээл болох болно. Том Хэнкс үгээ хэлэхдээ их удаан, ойлгомжтой хэлдэг тул та анхлан суралцагч байсан ч ойлгоно.

thumbnail_poster_color-PulpFiction_11r2_Approved_640x360_141767235537

Pulp Fiction

Тарантино гэдэг бол жирийн нэг найруулагчийн овог биш, бүүр нэгэн ертөнцийн нэр болсон. Та содон үг хэллэг сурахыг үнэхээр хүсэж байгаа бол энэ кино танд тус болохоос гадна огт уйдаахгүй гэдгийг бид амлаж чадна.

bbf94b34eb32268ada57a3be5062fe7d

The Lake House

Хоёр өөр цаг хугацаа, хоёр өөр дүр, нэг шуудангийн хайрцаг… Танд Киану Ривз, Сандра Буллок нар захиа хэрхэн бичихийг "зааж” өгнө.

2016-05-02-1462174744-4924311-batb

Beauty and the Beast

Та бидний сайн мэдэх Араатан ба Гүнж хүүхэлдэйн киноны гол дүрийн баатрууд үгээ их тод, удаан хэлэхээс гадна хэцүү үг хэллэг ашиглахгүй тул та ойлгохгүй байх вий гэж айх шаардлагагүй.

coffee-and-cigarettes-steven-wright-roberto-benigni

Coffee and Cigarettes

Зугаатай харилцан яриа, хэрүүл мөн хөгжилтэй хошигнолууд… Bill Murry тоглосон энэхүү хар цагаан кино IMDB сайтаас 7,1 үнэлгээ авч байсан юм.

BPFG3J

 

Jerry Maguire

Та том корпорацид ажиллахыг хүсдэг үү? Тэгвэл Жерри Магуйер таныг зөв ярихад сургахаас гадна санаагаа хэрхэн зөв ойлгуулахад сургана. Тус киноны харилцан яриа нь танд тус болно гэдэгт итгэж байна.

House-Season-8-Photoshoot-house-md-34806141-777-417

House, M.D.

Цуврал кинонд дуртай бол англи хэлээр Хаус эмчийг үзэхийг зөвлөе. Үзэхэд ч сонирхолтойгоос гадна танд мэдлэг олгож, нэг мэдэхэд л та англиар хошигнож сурчихсан байх болно.

maxresdefault

The Iron Lady

Маргарет Тетчерийн амьдралын түүхийг харуулсан уг кино таны чихийг Британи аялгаар "мялаах” болно. Хэрэв та америк аялгаас залхан шинэ аялга сурахыг хүсвэл энэ түүхэн киног заавал үзээрэй.

Bridget_Jones_Diary_thumbnail_V3-approved_640x360_366640195547

Bridget Jones’s Diary

32 настай Брижит амьдралаа хэрхэн өөрчилсөн талаар гарах тус кино мөн л танд хэл сурахад тусална. Рене Зелвегер өөрийн аялгаа кинонд зориулж өөрчилсөн ба киноны зураг авалт дууссаны дараа, амьдрал дээрээ ч тэр аялгаараа ярьдаг болсон гэнэ шүү.

Shrek_Sword_

Shrek

Том хүмүүс гэлтгүй хүүхдүүдэд ч энэ хүүхэлдэйн кино тохиромжтой. Харилцан яриа ойлгомжтойгоос гадна богино. Мөн Шрекийн найз хөгжилтэй илжиг, киноны дуутаныг огт уйдаахгүй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen