Санаачлагч нь л хэрэгжүүлж чадах гэр хорооллын дахин төлөвлөлт
Монгол ардын намын байгуулсан мэргэжлийн Засгийн газар хөрш орнуудтайгаа дипломат харилцаагаа сэргээж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа нь эхнээсээ үр дүнгээ өгч байна.
Монгол улсын ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас 2 тэрбум юаний буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон. Харин мэргэжлийн Засгийн газар тус санхүүжилтийг иргэдээ орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтөнд бүрэн зарцуулах шийдвэр гаргасан тухай баярт мэдээг дуулгаад байна.
Иргэдийг ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө гэр хорооллын дахин төлөвлөлтийг өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа анх санаачилан эхлүүлснийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Энэ ажлын хүрээнд олны мэдэх "Дамбын орлогод нийцсэн орон сууц”, "Москва” хороолол, "Ахмадын орон сууц” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө олон өрх орон сууцанд тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн юм.
/Ахмадын орон сууц/
Гэвч түүнээс хойших зарим нэг хотын удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлт дээр сүр дуулиантайгаар ярьдаг байсан боловч маш их хэл ам дагуулан, олон зуун иргэдийг хохироосон. Тэгвэл УИХ-ын дарга, МАН-ы дарга М.Энхболд өөрийн анхлан санаачилж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулан хөрөнгө оруулалтыг татаж, манай улсын эдийн засагт ногоон гэрэл асах нөхцлийг бүрдүүлж чадлаа.
Эцэст нь хэлэхэд аливаа ажил, үйл хэрэгт Санаачлагч шиг нь сэтгэлээсээ дэмждэг нэгэн байдаггүй юм байна.
Дашрамд дурьдахад өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 24 байршил, 112 хэсэгчилсэн талбайд нээлттэй дахин төлөвлөлтийг зарлан, гэр хорооллын бүсэд өндөр давхрын орон сууц барьж байгуулах ажлыг эхлүүлснээр иргэд орон сууцандаа эхнээсээ ороод тав тухтай амьдарч байна. Мөн Гэр хорооллын суурьшлын дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай нам болон дунд давхрын орон сууц байх хөгжлийн чиг хандлагын дагуу "Дэд бүтцийн төв" байгуулах, Гандантэгчилэн хийд орчмыг аялал жуулчлалын жишиг болгож хөгжүүлэх зэрэг олон төслийг хэрэгжүүлэх санхүүжилт шийдэгдэж байна.
/Москва хороолол/
/Дамбын орлогод нийцсэн нам давхрын орон сууц/
/Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв буюу Сервис центр/