Ч.Содтуяагийн охин С.Содонгоо “Top Kids model” тэмцээний титмийн эзнээр шалгарлаа

 
 Ч.Содтуяагийн охин С.Содонгоо “Top Kids model” тэмцээний титмийн эзнээр шалгарлаа

Монголчууд маань олон улсын тэмцээн уралдаанаас шагнал авдаг нь бахархууштай явдал юм. Спортын болон оюун ухааны мөн миссийн тэмцээнээс хүүхэд залуучууд маань шагналын хургүй ирэх нь ховор. Ялангуяа бяцхан миссийн тэмцээнээс охид, хөвгүүд маань олз омог ихтэй ирдэг. Тэгвэл 2016 онд Шанхай хотод болсон олон улсын моделийн тэмцээнээс Азийн модель загварын агентлагийн загвар өмсөгч бяцхан модель Сэлэнгэ тэргүүн байр, дэд байрыг С.Содонгоо нар авч байсан бол энэ удаа 2017 оны зургадугаар сарын 04-08-ны өдөр Солонгосын Сөүл хотноо болсон олон улсын "Luxury Brand Model Awards Global Fasion Week ” тэмцээнд Азийн модель агентлагийн тэргүүн Ч.Содтуяа, бяцхан мисс уралдааны тэргүүн Оюунтунгалаг нарын удирдлага дор бяцхан миссүүд амжилттай оролцож монголдоо анх удаа Орос 14-дүгээр сургуулийн сурагч 9 настай С.Содонгоо  охин "Top Kids model (World final winners)  Top 1, титэм, цомын эзэнээр шалгарсан байна. Мөн Хятад болон дэлхийн хүүхдийн тэмцээнд орох эрхтэй болжээ.

Мөн С.Түмэнжаргал тусгай байрт шалгарч, гоо сайхны брэндийн нүүр царайгаар шалгарч зураг авалтанд оролцох эрхээр шагнуулсан байна. Бусад оролцогч А.Аззаяа, Э.Энхрийлэн, Б.Ганхулан нар амжилттай оролцож батламж авлаа.

Азийн модель агентлагийн тэргүүн Ч.Содтуяа, Оюунтунгалаг багш нарт амжилттай оролцсоны дипломыг гардуулан өгчээ.

Цаашдаа жил бүр энэхүү тэмцээнд охид, хөвгүүдийг бэлтгэж оролцуулахаар болсон байна. Монголынхоо ирээдүй болсон бяцхан моделууддаа цаашдынх нь тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

 



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen