Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд...

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд...

 

Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна.

Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой. Харин албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл  замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын үзлэг, шалгалтанд ажиллаж байгаа замын цагдаагийн албан хаагч хяналт тавьж илрүүлсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж, албан татвар төлбөрийг албадан төлүүлж торгууль ногдуулна.

Хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж төвлөрүүлнэ. Үүнд:

  • Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Дүнжингарав худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээ
  • Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан бол Монгол Хьюндай Автомотив ХХК-ийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээ

Тус нэг цэгийн үйлчилгээний цэгүүд ажлын өдөр 08:00-20:00 цаг, амралтын өдөр 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Иймд татвар төлөгч Та иргэнийхээ үүргийг биелүүлж, тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen