СИНГАПУРЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЭХНЭР ЯАГААД 15 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ЦҮНХ ҮҮРДЭГ ВЭ?
Улс орны тэргүүнүүдийн эхнэрүүд олон улсын айлчлалын үеэр ихэвчлэн ганган чамин хувцас өмсдөг. Харин Сингапурын ерөнхий сайдын эхнэр Хо Чин тэднээс өөр бодолтой байдаг бололтой. Тэрээр саяхан АНУ – д айлчлахдаа 15 долларын үнэтэй үрэг гүрвэлийн зурагтай гар цүнх үүрчээ.
Хэвлэл мэдээллийнхэн ч түүний цүнхийг ихэд онцолж, хэн хаана урласан тухай сонирхож эхэлжээ. Тэгвэл Хо Чингийн барьсан цүнхийг 19 настай Шэн Жай гэх хүүхэд урласан байна. Шэн Жай нь Сингапурын анхны аутизмтай хүүхдүүдэд зориулсан ахлах сургуульд суралцдаг ажээ. Түүний хувьд аутизм өвчтэй ч гараар цүнх болон хэтэвч урладаг аж. Харин түүний сургууль сурагчдынхаа бүтээлийг сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж орлогын дийлэнх хувийг сурагчдадаа зориулдаг ажээ.
Хо Чингийн хувьд Сингапурын аутизмтай иргэдийн холбооны хүндэт гишүүн бөгөөд өөрийн үйлдлээрээ тэдний үйл ажиллагааг дэмжихийг хүссэн аж. Түүний хүсэл ч биелж Сингапурын аутизмтай иргэдийн бүтээсэн гар урлал олон улсад ихээр зарагдаж эхэлжээ.