Японд хэт халууны улмаас мянга гаруй хүн цус харван эмнэлэгт хэвтжээ
Эмч нарын хэлснээр, хохирогсдын 17-г нь наад зах нь гурван долоо хоног эмчлэх шаардлагатай аж.
Тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 4-ны хооронд Японд халуунд цохиулсан 1086 хүн тархинд нь цус харван эмнэлэгт хүргэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийнхоос дулаан нэмэгдэж, хохирогсодын тоо ч өсчээ. Houdou-kyoku суваг галын албаны мэдээнээс иш татан эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн бараг тэн хагас 65-аас дээш настай хүмүүс хэмээн мэдээлжээ.
М.Баяр