Эрдэмтэд нарнаас халуун гаригийг олж илрүүллээ

 

Олон улсын одон оронч эрдэмтэд хамгийн халуун гариг олж илрүүлснээ Nature сэтгүүлд нийтэлж задалсан байна. 

KELT-9b (HD 195689 b хэмээн нэрийдсэн энэ гаригийн гадаргуу 4,6 мянган кельвин буюу ойролцоогоор цельсийн 4327 градус халуун юм байна. Энэ эрхэс Дэлхий вангаас 6,75 дахин том, 2,88 дахин хүнд гэнэ. 

KELT-9 нь Нарнаас 2,5 дахин хүнд, 13,14 дахин их гэрэлтэй юм байна. Нарны гадаргуу дээрх үр ашигтай дулаан нь 5,8 мянган кельвин байдаг бол энэ гаригийн гадаргуу дээрх температур нь 10,17 мянган кельвин гэж байна. 

Үүний өмнө нартай төстэй хамгийн халуун гаригаар гадаргуу дээрх халуун нь 3,3 мянган кельвинтэй WASP-33 b (HD 15082 b хэмээх гаригийг нэрлэж  байсан юм. 
Эх сурвалж: www.assa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen