ТУСГАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ДАРАМТ ШАХАЛТААС БОЛЖ ДАХИН ХИЧЭЭЛ ХАЯЛТ ЗАРЛАВ

ТУСГАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ДАРАМТ ШАХАЛТААС БОЛЖ ДАХИН ХИЧЭЭЛ ХАЯЛТ ЗАРЛАВ

 

Өнгөрөгч гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хичээл хаялт зарлаж байсан билээ. Тэгвэл энэ удаад тус сургуулийн хажууд байрладаг 116-р тусгай сургуулийн сурагчид хичээл хаялт зарлалаа. Хичээлийн жилийн амралт эхлэх гэж байгаа энэ үед сурагчид ийнхүү хичээл хаялт зарлах болсон нь багш нарынх нь дарамт шахалттай холбоотой гэнэ. Сурагчид хичээл амарч, улсын шалгалт эхэлсэн энэ өдрүүдэд багш нар нь элдэв төрлийн дарамт шахалт үзүүлж, сурагчдын дүнгээр боож байгаа аж. Тус сургуулийн сурагчид өнгөрөгч сарын 10-ны өдөр хичээл хаялт зарлаж байсан билээ.

Тэд сургуулийнх нь захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй зэрэг шалтгаанаар хичээл хаялт зарлаж байсан. Энэ үеэр тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Сайханцэцэг "Өнөөдөр ахлах, дунд ангийн шилдэг сурагчид хичээл хаялт зарлалаа. Шалтгаан нь багш болон захирал удирдлага хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Хүүхдүүдээ харааныхаа хэрээр сэтгэдэг гэж доромжилсон. Хүүхдүүдийг сүрдүүлсэн. Бид жилийн өмнөөс сургуулийн захиргаанд шаардлага хүсэлт илэрхийлсэн боловч тэр бүгдийг биелүүлээгүй. Тухайлбал сурагчид сургуулийнхаа мэдээлэл зүйн багшийг чадваржуулах хүсэлтийг тавьсан. Мэдээлэл зүйн багш 0 хараатай хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй, тусгай программ дээр ажиллаж мэдэхгүй байна. Мөн манай сургуулийн англи хэлний багш сургууль гэдэг үгийг буруу хэлээд л явж байна. Бид ийм ур чадвартай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан. Тодорхой хариу ирээгүй тул бид өнөөдөр хэний ч шахалтаар биш өөрсдийн хүсэлтээр хичээл хаялтыг зарлаж байна” хэмээн ярьж байсан билээ.

Тэгвэл сурагчдын хичээл хаялт өнөөг хэр нь үр дүнд хүрэлгүй, ийнхүү дахин хичээл хаялт зарлахад хүрчээ.
 
Б.Сансар
olloo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen