16 сургуулийн орчинг аюулгүй болгож тохижуулна

16 сургуулийн орчинг аюулгүй болгож тохижуулна

Хотын төвд, ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг  16 сургуулийн орчинг аюулгүй болгож тохижуулах ажлыг энэ онд хийхээр болжээ.

Тодруулбал, нийслэлийн гурав, тав, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулийн гаднах талбайг тохижуулж, аюулгүй болгохоор төлөвлөөд байна. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэх, амиа алдах тохиолдол буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэ ажилд 860 сая төгрөг төсөвлөсөн бол нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг гаргажээ. Зарим сургуулийн тохижилтын ажлыг хэдийнэ эхлүүлсэн гэнэ.

Сэтгүүлч Ч.Зэвэг



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen