П.БОЛДБААТАР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

П.БОЛДБААТАР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ энэ сарын 22-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-ын жинд П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.

Энэ амжилт тус тэмцээнээс хүртсэн Монголын багийн анхны медаль юм. Түүнээс гадна энэ тэмцээнд өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат, насанд хүрэгчдийн 74 кг-д Б.Баярбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Д.Түмэнжаргал, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар оролцож байгаа бол мастер-1 ангилалд П.Болдбаатар хүч үзэж байна.


Тэмцээн энэ сарын 27-нд өндөрлөнө.

Б.Орхон
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen