Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ
Тэгвэл живэхээс хэрхэн сэргийлэх вэ?
- Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
- Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийх хэрэгтэй.
- Харин усанд живсэн тохиолдолд анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?
- Түргэн тусламжийн багийг дуудах
- Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах
- Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах
- Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх
- Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн амруу хоёр удаа амьсгал өгөх шаардлагатай.