Сумдын сонгуулийн хорооны дарга нар сургалтад хамрагдаж байна

Сумдын сонгуулийн хорооны дарга нар сургалтад хамрагдаж байна

УИХ-аас 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг зарласантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Өнөөдөр тус аймгийн Сонгуулийн хорооноос сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт боллоо.

Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны даргаар тус аймгийн МХГ-ын хэлтсийн дарга У.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал Б.Эрдэнэцэцэг, гишүүдээр Ц.Содхүү, Х.Өлзийсүрэн, Л.Шагдарсүрэн, Б.Баярмаа, Ч.Байгалтуяа, С.Зоригт-Эрдэнэ, Ч.Анхтуяа нар ажиллаж байна.

Мөн Сонгуулийн хуулийн цагалбарт заасан цаг хугацааны ажил болох сумдын Сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцээд сумдын Сонгуулийн хороог тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд аймгийн төв Сайншанд болон Замын-Үүд сумын Сонгуулийн хороог тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Дорноговь аймагт сонгуулийн 60 хэсэг ажиллах юм.

Өнөөдөр Аймгийн Сонгуулийн хорооноос сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад 14 сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгээс гадна аймгийн цагдаагийн газар болон улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдсан юм гэж Дорноговь аймаг дахь манай сурвалжлагч З.Энхзул мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen