Ц.Нямдорж хаалга саваад гарчээ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /05.10/ ээлжит бусаар хуралдаж, зөвлөлдөх санал асуулгын тухай хэлэлцсэн. Энэ үеэр Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар "УИХ-аас яаралтай ажлын хэсэг байгуулж, ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь зохион байгуулах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байв. Харин УИХ –ын гишүүн Ц.Нямдорж "Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгыг ард нийтээс асуух нь буруу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд гоомой хандаж болохгүй учраас би эцсээ хүртэл эсэргүүцнэ” хэмээн хэлээд хаалга саван гарч одсон талаар зарим гишүүд хэллээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen