Oхидтой хүмүүст...

Oхидтой хүмүүст...

 

Ганган даашинз өмсгөж хуруу хумсыг нь будаж байснаас тал дундуур гүйж цэцэг түүж, уул хадаар авирч алсыг харуул.


Гүйж яваад бүдрэн унахад нь бос гэж зандрахгүй, битгий уйл гэж өрөвдөхгүй. Өөрөө бос оо, чи чадна гэж хэл.

Хоёр гарт нь бөмбөг бариулаад хана руу шидэхийг заа. Хуруу гар нь хөгжиж, хөдөлгөөний эвсэлтэй болгоход сурга.

Барбигаар тоглуулж, түүн шиг охидыг хөөрхөн гэж бүү хэл. Инээж байгаа нүүр, баярлаж байгаа харц хамгийн үзэсгэлэнтэйг ойлгуул.

Тэр надаас илүү, түүн шиг болмоор байна гэхэд нь бусдыг битгий дуурай, өөрийнхөөрөө амьдар гэж сурга.

Уурлаад буруу хараад суухад нь эцгийгээ дуурайсан гэж загнахгүй. Хэсэг тайвшраад инээгээд ирэхэд духан дээр нь үнсээд уурласны учрыг асуу.

Бороонд шүхэр өгч гэртээ ор гэхгүй. Борооны ус туулж, норж, солонго харуул.

Амьдрал хатуу, биеэ бодож яв гэж захихгүй. Нулимс бол өчүүхэн, гуниг бол богинохон гэдгийг хэлж өг.

Алдаа гаргавал харааж загнахгүй. Асууж лавлаад бодох хугацаа өг.

Эр хүн хэцүү шүү гэж багаас нь сануулахгүй. Ээж нь аавгүйгээр, аав нь ээжгүйгээр аз жаргалгүй байдаг гэдгийг ойлгуул.

Хүслийг нь бүү хорь. Хүсэж мөрөөдөж байгаагаа хий, ээж нь арыг нь даана гэж хэл.

Алдартай хүн болгох гэж бүү хичээ. Амьдралд л хайртай хүн болго.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen