ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өрөөгөө суллаж, коридорт гарав

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  өнгөрсөн даваа гаригт төрийн ордны коридорт ажлаа явуулахаар болов. Түүнийг өрөөгөө суллаж өгөхийг УИХ-ын Тамгын газраас шаарджээ. Оронд нь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг тус өрөөнд оруулахаар болсон байна. С.Эрдэнэ өмнө нь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан учраас бүлгийн дарга нар байрладаг өрөөнд оруулсан байжээ. Харин тэрбээр өнгөрсөн өвөл Ардчилсан намын дарга болж, бүлгийн даргаасаа чөлөөлөгдсөн тул уг өрөөнд нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг оруулахаар болсон байна.О.Баасанхүү гишүүний байрлаж байсан өрөө нь өмнөх УИХ-ын үед  УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдох үед байрласан өрөө байсан юм.

29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөллөө

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан алба дөнгөж сая Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар ЕБ-ын тусгай 29 дүгээр сургуулийн захирлыг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж буй талаар мэдэгдсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа "29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын ажлаас нь чөлөөллөө” гэв.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар мэдээлэл хийлээ

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын удирдлагууд Орхон аймагт болох уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулганы талаар мэдээлэл хийсэн. Хурлаар сэтгүүлчид Х.Бадамсүрэн захирлаас амьдрах байраа 180 сая төгрөгөөр тохижуулж, "Лексус-570” маркийн машин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт бэлэглэсэн гэх асуудлыг нь тодруулсан юм. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан. Бэлэн байрнаас ч худалдаж аваад өгчихдөг юм байна лээ. Тэр жишгээр л явсан асуудал. Энд Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод тансагласан зүйл байхгүй. "Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг. Машины хувьд "Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирал "Лексус-570” унаж байсан юм билээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан байдаг.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй” гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын саналыг хэвлэл мэдээллийн салбарынхан эсэргүүцэв

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 10-20 сая төгрөгөөр торгох хуулийн заалт оруулах санал гаргаад буй. Тодруулбал, мягмар гаригт болсон (2017.04.25) УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Зөрчлийн тухай хуульд хүн гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох санал гаргасан.

Үүнтэй холбоотойгоор  томоохон 12 телевиз эфирээ хааж, маргааш худалдаанд гаргах өдөр тутмын томоохон сонинууд тэргүүн нүүрээ цагаанаар хэвлэж, тараан эсэргүүцлээ илэрхийлсэн.Тэгвэл МАН-ын удирдах зөвлөл шуурхай хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ч саналаа эргүүлэн татах болсноо мэдэгдсэн юм.

Эх сурвалж:Bolod.mn

У.Сайхaнaa

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen