ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ. Энэхүү тэмцээн нь анх удаа төрийн байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд нийт 22 байгуулагын 260 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа 11:00 цагаас Биеийн тамир спортын газрын "Б” зааланд болсон бөгөөд нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Биеийн тамир, спортын газрын дарга Н.Зулбаатар нар оролцлоо.  

Тус тэмцээн нь төрийн албан хаагчдын цөлөөт цагийг зохистой өнгөрөөх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирыг нийтэд сурталчилах, байгууллага хамт олны уялдаа холбоог нэмэгдүүдэх зорилготой юм. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээн нь Биеийн тамир спортын газрын Б зааланд, харин эмэгтэй тамирчид Биеийн тамир спортын газрын А зааланд өрсөлдөж байна.  
Тус сагсан бөмбөгийн тэмцээн нь Бямба, Ням гарагуудад зохион байгуулагдан дүнгээ гаргах юм. 
 
 
 
 
 
Мэдээллийн төв
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen