ХӨГИЙН АРАНШИН БА МОНГОЛ ХҮНИЙ НОВШИЙН ОНЦЛОГ

ХӨГИЙН АРАНШИН БА МОНГОЛ ХҮНИЙ НОВШИЙН ОНЦЛОГ

 

Монголчууд бид ер нь тун их олон онцлог шинжтэй ард түмэн ажээ .

Яг өөр дээр нь л үхэл хагацал, хулгай нүүрлээгүй таараагүй бол бусдыг юун сүртэй юм хаяач гэцгээх.

Харин өөр дээр нь таарвал элээ минь тэнгэр газарт дуугаа хадаан тэр ч аварсангүй, тоосонгүй, хамгаалсангүй гэж ирээд л айхтар гомдох.

Баян ч бай ядуу ч бай хүн бүгд жорлонд ордог.Орчин цагтай хөл нийлүүлчихээд ядаж сүүлийн 25 жил болоход бид 3 хан сая иргэдийнхээ нийтийн жорлонгийн асуудлыг ч шийдчихэж чадсангүй. 
Ядаж бүр өөрсдийн орох ,өөрсөнд нь хэрэгтэй жорлонг шийдүүлэх гээд сүрхий гүйж яваа нь ч алга.Хаа таарсан газраа ялгадсаа асгаад л гүйцээ.

Гудамжинд гэнэт сандраад жорлон хэрэгтэй болоход 00 - ашиглуулах албан газар ,дэлгүүр үйлчилгээний газар, нийтийн бие засах газар аль нь ч алга.

Тэгсэн атлаа л дээр доргүй аягүй их хөгжил ,том том брэнд, машин , сайхан гэр орон, соёл шаардсан хүссэн ,нэхсэн улсаар нэг дүүрчээ.

Өөрийн асуудлаа огтхон ч шийдэж чадахгүй, бүүр өргөө гэртээ нэг аятайхан хүнэрхүү амьдарч чадахгүй атлаа л бусдын амьдралыг заагч ,чиглүүлэх гээд л дүгнэх гээд оролдчихноо.

Ядаж л хүн бүр биш гэхэд өрх бүр ганц ганц мод тарьчихаад түүнээ хариуцаж олигтойхон ургуулчихдагсан бол тэр чинь амьсгалах агаарт чинь нэмэртэй.

Болд, Дулмаатай ,Цэцгээтэй байж л энэ орчлонгийн амьдрал чинь танд надад ,бидэнд өнгө гэрэл, сүүдэр эгшиг хөг өгдөг нэмдэг. 
Тэгэхээр Дулмаад тохиолдсон юм надад ямар тохиолдох биш гэж бодож байгаа бол түүн шиг эндүүрэл үгүй л дээ.

Баян ,ядуу хүний амьсгалдаг агаар тусгай байж чаддаггүй юм шүү дээ ккк.

Харин ордог жорлон өөр ,унтдаг ор одоохондоо өөр байж болох ч сандарсан үед бол бүгд л шилээд явахын ч аргагүй ээ .
Ядахад баян, ядуу хүн үхээд очдог газар тусдаа биш л дээ.

Эцэст нь юу хэлэх гэсэн юм бэ гэвэл үнэндээ өөрт хамаагүй бүхэн хамаатай болдог орчлонд л бид амьдардаг юм шүү дээ.

Хар амиа хичээх ,бэртэгчин явах , өрөөлийг тавлах, тохироогүй дүн тавих, энэ бүхэн үнэндээ огт хэрэггүй эд л дээ. 
Яагаад гэвэл амьдрал чамд ,надад яг адилхан магадгүй түүнээс ч " долоон дорыг" амсуулах гээд бэлдэж байдаг аа....

Дээрээс нь бас нэг ой гутмаар юм нь Монголчууд бид нэг хүнтэй муудлаа , эр нөхөр олох гэж , хулгай нь илэрлээ, үнэнийг нь хэллээ гээд л хорсоод, хорлоод бөөдөж хараал жатга гээд гүйлдэж явах .

Яагаад өрөөлд биш өөртөө ,цаашлаад үр хүүхэддээ бусдад хүссэн зовлонгоо худалдаж нааж буйгаа ухаардаггүй юм бэ ????

Хараал хар толгой дээр гэдэг эртний амтай , улбаатай үг байдаг юм ш дээ таминь ээ.

Муу хужаа, муу Солонгос , дандаа бусад хүмүүс л муу....
Үнэндээ бид Монголчууд тэр муулдаг Хужаагаасаа хүртэл юугаараа тэгтэл илүү юм бэ ????
Бандаашаа ч ядаж хийгээд өмсөж чаддаггүй л биз дээ бид ?

Өөрснөөсөө бусдыг муу муухай гэж амаараа харлуулах амархаан. 
Харин ачир дээрээ үнэхээр тэр муу муухай нөхрөөсөө өөрөө юугаараа илүү юм бол гэдгээ л сайн хар өөрийгөө .

Өрөөлийн муухайгаас илүү өөрсдийн минь муухай илүү гутамшигтай. 
Өнөөдрийг биш маргаашийг, маргааш биш нөгөөдрийг, үхэх хүртлээ юу эсийг туулж амсахаа мэддэг нэг ч хүн үгүй л дээ .

Хулганайн Тэргэл Чикаго хот


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen