Чили улсын “Коделко” компани, Эрдэнэт үйлдвэр ХХК санамж бичигт гарын үсэг зурав
Зэсийн нөөц болон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Бүгд Найрамдах Чили улсын "Коделко” компанийн ерөнхийлөгч Nelson Pizarro Contador тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-12-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ХХК-д анх удаа ажлын айлчлал хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Чили болон Монгол улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч дээрх компаниуд нь зэс молибден үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, зах зээл, санхүү, хөгжлийн талаар мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах, хоёр талын мэргэжилтнүүд харилцан зочилж, суралцах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уул уурхай хариуцсан зөвлөх, Кью Эм Си компанийн Ерөнхий захирал М.Дагва болон тус компанийн удирдлагууд багтсан байна. "Коделко” компанийн төлөөлөгчдийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олны төлөөлөл "Эрдэнэт” хаалган дээр угтан авч, компанийн Ерөнхий захиргааны байрны 2 давхрын түүхэн замналын самбар, гэрэл зургийн цомгийг танилцуулав.
4
сарын 12-ны өглөө Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн
албаны зарим хүмүүсийн хамт "Коделко” компанийн ерөнхийлөгч Nelson
Pizarro Contador тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, албан уулзалт
хийсэн юм. Уулзалтын үеэр тэрээр Монгол орны онцлогийг товчхон
танилцуулж, "Коделко” компани, Эрдэнэт үйлдвэр ХХК–иудын хамтын
ажиллагааны эхлэлд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Мөн энэ үеэр
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн товч видео танилцуулгыг зочдод сонирхууллаа.
"Коделко”
компанийн ерөнхийлөгч Nelson Pizarro Contador уулзалтын төгсгөлд халуун
дотно хүлээж авсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, хамт олонд
талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ өөр өөрийн улсын эдийн засагт гол
үүрэг гүйцэтгэдэг зэс үйлдвэрлэлийн компаниуд хамтран ажиллах болсонд
баяртай буйгаа онцлов. Дараа нь зочид төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэр
ХХК-ийн Ил уурхай, Баяжуулах фабрик, Нунтаглан баяжуулах хэсгийн
өргөтгөл, Засвар механикийн заводын үйл ажиллагааг үзэж танилцлаа.
Чили
улс бол Өмнөд Америкийн Номхон далайн эргийн хагасыг нь сунан эмжсэн,
манайхаас хоёр дахин бага нутагтай ч тав дахин их хүн амтай орон. Монгол
улстай адил асар их эрдэс баялгийн нөөцтэй тус орны дотоодын нийт
бүтээгдэхүүний 30 хувь, нийт экспортын 70 орчим хувь нь байгалийн
баялгаас бүрддэг. Чили улс 15 тэрбум тонн зэсийн, 50 тэрбум тонн зэсийн
хүдрийн нөөцтэй ажээ. "Коделко” бол Чилийн эдийн засагт хамгийн том
үүрэгтэй, 100 хувь улсын эзэмшлийн компани юм. 100 жилийн түүхтэй тус
компани нь 18 мянган ажилтантай. Жилд 1,8 сая тонн зэс боловсруулдаг
бөгөөд зэсээс гадна кали, кобалт болон бусад төрлийн ашигт малтмалыг
олборлодог байна.
erdenettoday.mn