Чингисийн талбай дээр “Рио-2016”-д оролцох монголын тамирчдыг үднэ
Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны олимп хэдхэн хоногийн дараа Бразил улсын Рио де Жанейро хотноо эхлэх гэж байгаа билээ. Ирэх наймдугаар сарын 5-21-нд болох зуны 31 дүгээр Олимпийн наадамд оролцох Монголын тамирчидыг үдэн гаргах ёслолыг энэ сарын 20-нд 11:00 цагаас Чингисийн талбайд болох гэж байна.
Монгол Улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг "Рио 2016" Олимпийн наадамд оролцуулахаар болоод байгаа. Тодруулбал, жүдогийн 13, чөлөөтийн 10, баксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таеквондо 1 нийт 40 тамирчин Олимпийн эрхээ тулалдан байж авсан.
Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Нийтдээ 42 тамирчин есөн төрөлд өрсөлдөхөөр "Рио 2016"-г зорих нь ээ