Жолигийн жирийн биш шивээсүүд

Анжелина Жоли

Анжелина Жоли эмэгтэй жүжигчдийг бодвол хамгийн олон шивээстэй нь бөгөөд өсвөр наснаасаа хойш биедээ 15 шивээс хийлгэсэн байдаг аж. Гол төлөв Камбожи, Тайланд бичгээр шивүүлсэн байдаг.

Анжелина Жоли

Түүний жил гаруйн хугацаанд нууцалж байсан шивээс ил болжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Камбожи улсад айлчлахдаа Тайланд шивээсчин Аяарн Нуу Канпайгаар нуруундаа гурван төрлийн шивээс хийлгэсэн аж.

Анжелина Жоли

Жолид шивээс хийдэг бууны оронд уламжлалт гар аргаар буюу мэс заслын ган зүү ашиглан шивээс хийжээ. Тухайн үед Брэд Питт  ч мөн шивээс хийлгэсэн бөгөөд гэр бүлийнхээ сайн сайхны төлөө сүсэглэн хийлгэсэн тэдний шивээс гэрлэлтийг нь аварсангүй гэж Dailymail.co.uk мэдээлэв.  Зургаан хүүхдийн эцэг эх Жоли, Питт нар шивээс хийлгэснээсээ хойш долоон сарын дараа салах дуулианаараа дэлхийг шуугиулсан юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen