ХБНГУ-ын Канцлер А.Меркель: АСЕМ-ыг Монгол улс маш сайн зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель бараалхлаа

 

Уулзалтын эхэнд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг маш сайн зохион байгуулж байгаа Монголын талд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний чуулга уулзалт хоёр жилд нэг удаа болдог тул 51 гишүүн орноос нэг оронд 100 жилийн хугацаанд дахин болох тийм ховор чухал үйл явдал болж байгааг онцоллоо.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель саяхан Монгол Улсад болсон УИХ-ын сонгуулийн дүнгийн тухай  болон эдийн засгийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцав.

УИХ-ын сонгуулийн санал хураалтыг цахим системээр явуулж, сонгуулийн дүнг 20-30 минутын дотор иргэд гэртээ сууж байгаад харах боломжтой байсныг, мөн Монгол Улсын сонгуулийн ардчиллын туршлагыг Киргизстан, Мьянмар зэрэг орон сонирхон судалж, сонгуулиа амжилттай явуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонирхуулан ярьж байлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, ХБНГУ-ын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон бүс нутаг, олон улсын чанартай асуудлуудаар санал солилцон ярилцлаа.

Мөн ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. 

Эх сурвалж: President.mn



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen