Боловсролоо чанаржуулах сорилт
Дээд боловсролтой 10 мянга гаруй иргэн ажилгүй явна Харин чадахгүй бол бүх амьд бодгаль удаан хугацаанд оршин тогтнох боломжгүй болно. Энэ бол өнөөгийн бодит нөхцөл байдал.
БАГА НАСНЫ ДАДАЛ ХЭВШИЛ НАСАН ТУРШИЙН ЗУРШИЛ
Тийм ч учраас ЮНЕСКО уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахыг зөвлөсөн. Түүнчлэн ус, соёлын олон янз байдал, хотжилт болоод тогтвортой амьдралын хэв маягийн талаар мэдлэг мэдээлэл, дадал хэвшлийг боловсролоор дамжуулан нийтэд олгохыг дэлхийн улс орнуудад зөвлөж буй юм. Ялангуяа, бага наснаас нь эхлэн энэ төрлийн боловсрол олгох нь илүү үр дүнтэй гэж тооцдог. Энэ нь дунд сургуулийн бага анги биш, цэцэрлэгийн нас гэсэн үг. Японы алдарт "Sony” компанийг үүсгэн байгуулагч Ибүка Масарүгийн бичсэн "Хүүхдийн боловсролд цэцэрлэгт орохоор нь анхаарч эхэлнэ гэвэл оройтно” номонд хүний насан туршид өөртэй нь хамт явах амьдралын хандлага гурван нас хүртэл олж авсан боловсрол хүмүүжлээс шууд хамаардаг тухай бичсэн байдаг.
Монгол Улсын хувьд цэцэрлэгүүд гэлтгүй дунд сургуулиудад ч өнөөдөр энэ төрлийн боловсролын цаг байдаггүй. Боловсролын салбарын системд дадал хандлагыг төлөвшүүлэх талаар төрөлжсөн хичээл ордоггүй нь манай улсын сул тал юм. Тиймээс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд Монгол Улс хамгийн түрүүнд боловсролын системдээ энэ талаарх хөтөлбөрийг тусгаж, иргэдээ цэцэрлэгийн наснаас нь мэдлэгтэй болгох үүрэгтэй болж байна. Зөвхөн цэцэрлэг гэлтгүй бусад бүх насныханд чанартай боловсрол олгох шаардлага тулгарч буй.
ЧАНАРТАЙ ДЭЭД БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН ЗҮТГҮҮР
Харин дээд боловсролд хөл тавьж буй иргэдийн хувьд үүрэг, хариуцлага чухал. Учир нь тухайн улсын хөгжлийн хурдыг чанартай, дээд боловсролтой иргэд нь тодорхойлдог. Мэдээж хөгжил нь тогтвортой байх нь дэлхий нийтийн гол хандлага болоод буйг мартаж болохгүй. Харамсалтай нь, манай улсын гол хүч болсон боловсролтой иргэд хуйлын хангалтгүй байгаа талаар зарим жишээ дурдъя. Монгол Улсын зах зээлд нийлүүлж буй дээд боловсролтой төгсөгчдийн тоо бүс нутагтаа дээгүүр бичигддэг ч "ур чадвар дутмаг” гэсэн хар тамга байнга дагалддаг. Үндэсний статистикийн хорооны 2017 оны нэгдүгээр сарын тайланг харвал ажилгүй иргэдийн тоо 47.3 мянгад хүрчээ. Үүнээс 34.3 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд. Тэдний 30.8 хувь нь дээд боловсролтой, бакалаврын дипломтой залуус эзэлж байгаа бол 1.8 хувь нь магистр, доктор. Харин насны бүтцээр нь аваад үзвэл талаас илүү нь 15-34 насныхан байдаг гэсэн гунигтай дүр зураг харагдаж байна.
Ажиллах хүч ийм их хэрнээ ажилгүйчүүдийн эгнээ өсөн нэмэгдэж байгаа нь их, дээд сургууль төгссөн дипломтонгууд ажил олгогчоос хүсдэг бүтээмж, өсөлтийг дэмжихүйц техник, арга барилын болон сэтгэн бодох ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадвар зэрэг шалгуурыг хангадаггүйтэй холбоотой аж. Энэ нь "Зарим мэргэжлийн ажлын байранд тохирох мэргэжилтнийг олж авахад зургаан долоо хоног буюу ихээхэн цаг хугацаа шаардагддаг” гэсэн Дэлхийн банкны тооцооноос харагдаж байна, 'Нөгөө талаар англи хэлний мэдлэг, манлайлах ур чадвар, харилцааны ур чадвар дутмаг байдаг талаар ажил олгогчийн зүгээс ихээхэн шүүмжлэл гаргадаг. Ялангуяа, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт технологи, инженерийн чиглэлд илүү хамаатай. "Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй сургууль цөөнгүй ч төгсөгчид нь ур чадварын хувьд гологддог.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.8 хувь нь магистр, доктор. Харин насны бүтцээр нь аваад үзвэл талаас илүү нь 15-34 насныхан байдаг гэсэн гунигтай дүр зураг харагдаж байна.
Тиймээс дөрвөн жил сураад төгссөн хүнийг бид өөрсдөө дахин сургаж, чадавхжуулахад цаг хугацаа их алддаг” хэмээн Techstars-ийн Ази, Номхон далай хариуцсан захирал Д.Бат-Октябрь яриандаа дурдсан нь дээрх нөхцөл байдлыг нотолж байгаа гэлтэй. "Стартап Монголиа”-аас Монгол Улсын стартап, энтрепренёршилийн экосистемийн өнөөгийн байдлын талаар 412 хүнээс авсан судалгаагаар 33 хувь нь ур чадвар сайн байгаа гэж үзжээ. Харин үлдсэн хувь нь хангалтгүй бөгөөд маш муу гэж хариулсан байна.
Харин Дэлхийн банк энэ байдлыг "Их, дээд сургуулийн оюутнууд өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл олж авах, бүтээлчээр сэтгэх болон өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх' чадварт суралцах, бусадтай харилцах чадвар эзэмших, өөрийн ирээдүйн карьерийн эхлэлийг бүтээлчээр тавих ур чадварыг бүрэн эзэмшиж чадалгүй төгсөж байна” хэмээн дүгнэжээ. Товчхондоо, манай улсын боловсрол чанаргүй байгааг дээрх жишээнүүд харуулж байна.
Монгол Улс боловсролын системдээ шинэчлэл хийж буй ч үр дүнг нь дүгнэх мэдээж эрт.
Гэвч боловсролын салбарыг хэт хяналтгүй, дураар нь тавьсны гороор дипломтой ажилгүй иргэд ийм өндөр түвшинд байгаа нь гашуун үнэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч үүнийг хүлээн зөвшөөрч, "Монгол хүний шинийг эрэлхийлж, хошуучлан зүтгэх тэмүүлэл, оюуны чадвартаа түшиглэн бусад улс орны хурдацтай хөгжлийн туршлагыг нутагшуулах нь чухал. Мөн хугацаа товчлох, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд бусдын шууд хамааралгүй өөрийгөө тасралтгүй цэнэглэн хөгжүүлдэг, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлж, дээд боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх газардлагатай” хэмээн өнгөрсен оны сүүлчээр УИХ-д тавьсан мэдээлэлдээ дурдсан.
Үнэхээр дээд боловсрол эзэмшсэн иргэдийг дээд боловсролгүй иргэдтэй харьцуулахад ур чадварын түвшнээрээ илүү байдаг нь нэгэнт нотлогджээ. Мөн сурах, техник мэргэжлийн, сэтгэн бодох ур чадвар нь ажлын бүтээмжид эергээр нөлөөлдөг байна. Тухайлбал, нийт ажилчдын дунд 12-оос илүү жилийн боловсролтой ажилчдын эзлэх хувь 25 хувиар өсөхөд тухайн байгууллагын шинэлэг бүтээлч байдал нэмэгддэг ажээ. Тэр тусмаа шинжлэх ухааны салбар, инженерийн чиглэлээр дээд боловсрол түлхүү олгосон улс орнууд илүү шинийг санаачлагч болж чаддаг байна.
Дэлхийд боловсролоор тэргүүлэгч орнуудын нэг АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишел Обама Цагаан ордныг орхихоосоо өмнө залууст хандан хэлсэн сүүлчийн илтгэлдээ "Маш сайн хөдөлмөрлөж, сайн боловсрол эзэмшиж чадвал боломжгүй зүйл гэж үгүй. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч ч болох боломжтой. Тиймээс залуу насандаа чанартай, сайн боловсрол эзэмших хэрэгтэй. Залууст өгөх үүнээс илүү сайн захиас байхгүй” гэж хэлсэн. Улс орны нэн тэргүүний анхаарах салбар нь боловсрол гэдгийг энэ бүхэн хангалттай харуулж байна. Харин чанарыг эрхэмлэх цаг ирснийг ойлгож, их, дээд сургуулиудыг тооноос чанарт шилжүүлэх шаардлага тулгарч буйг Монголын түшээд санаж, сэрэх болсон биз ээ.
[ЗГМ]