Стратегийн орд гэдэг бүхэлдээ Үндэсний баялгийн сан

Стратегийн орд гэдэг бүхэлдээ Үндэсний баялгийн сан

 

Монголчууд байгалийн баялгаасаа нийтээр тэгш хувь хишиг хүртэх мөнхийн хүсэлтэй ард түмэн гэхэд хилсдэхгүй. Арга ч үгүй. Олон жил байгалийн баялгийг цөөн тооны эрх мэдэлтэй хүмүүс захиран зарцуулж байснаас иргэн бүр эх орныхоо баялгийг ижил тэнцүү эзэмшиж, өгөөжөөс нь хувь хүртэнэ гэж төсөөлж байгаагүй биз. Тэгвэл хрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа болж байгаа Баялгийн сангийн тухай хууль монгол хүн бүрд энэ боломжийг олгосон. Баялгийн сангаар дамжуулж монголчууд стратегийн орд газраасаа хувь авч, түүнийгээ захиран зарцуулах эрх үүсээд буй.

Стратегийн орд гэдэг бүхэлдээ үндэсний баялгийн сангийн тухай л ойлголт.

Үндсэндээ стратегийн орд гэдэг бол жилд Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Тэгэхээр стратегийн ордуудаас орж ирж байгаа ашиг орлого Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байдаг гэсэн үг.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын есдүгээр сарын 25-ны хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр, Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 17 жил болж байгаа. Нийт 16 стратегийн орд дотроос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Ц.Туваан сайдад даалгасан.

Стратегийн орд эзэмшигч 16 хуулийн этгээдээс сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 18.8 их наяд төгрөгийг төвлөрүүлснээс “Эрдэнэс Монгол” нэгдлийн долоон хуулийн этгээд 13.5 их наяд төгрөгийг буюу 72 хувийг төвлөрүүлсэн байгаа нь анхаарал татах үзүүлэлт.

Гэтэл нөгөө талдаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд нийт тогтоогдсон эрдэс баялгийн нөөцийн багахан хувийг буюу зэсийн нөөцийн 18 хувь, нүүрсний нөөцийн 25 хувийг эзэмшиж байгааг онцлон тэмдэглэх ёстой гэсэн юм.

Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордуудын үр өгөөжийг ард иргэдэд хуваарилахдаа Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдахаар тусгасан. Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд стратегийн ордын 34 хувийн ногдол ашиг төвлөрдөг. Өнгөрсөн хугацаанд уг санд 500 тэрбум төгрөгийг дээрх долоон ордыг эзэмшигч төрийн компаниудаас хуримтлуулж, 5000 өрх орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс үр өгөөжийг цаашид нэмэх нь одоогийн гол зорилт.

Долоон ордын 34 хувийн хуримтлалыг санд хийсээр 2040 он гэхэд 28 их наяд төгрөг болно гэсэн тооцоололтой байгааг Засгийн газар танилцуулсан.

Хэрэв хувийн хэвшлийн ногдол ашгийг хамгийн багаар бодвол 32 их наяд төгрөг болж цаашид орон сууцны урьдчилгаагүй зээлд хамрагдах, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломж үүсэх юм.

https://news.mn/r/2756739/

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen