1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дорноговийн нутгаар 3-8 градус ,бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.