Сэрэмжлүүлэг: Хуурайшилт нэмэгдсэнээс түймэр гарчээ
Завхан аймгийн Улиастай сумын нутагт ойн түймэр гарчээ. Тодруулбал наймдугаар сарын 25-нд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход, 0.1га газар уугьсан, хавж шатаж байжээ. Нийтдээ 0.1 га талбай өртсөн бөгөөд түймрийг бүрэн утраасан байна.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км, Алдархаан сумын төвөөс зүүн зүгт 65 км зайтай юм.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн нутагт 14 тонн өвс шатаж байсныг унтраажээ. Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороонд хогийн суваг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд амбаар шатаж байсныг тус тус унтраасан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гал түймрийн аюулаас сэргийлж
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, гагнуур хийхгүй байх
- Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх
- Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.