Балагт баячууд АНУ-д тарвалзсаар байх нь

Балагт баячууд АНУ-д тарвалзсаар байх нь

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д амьдарч байгааг хуулийн байгууллагаас зарлаад багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч өнөөг хэр нь тэр ирээгүй.

Өчигдөрхөн л гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр байнгын хорооны хуралдааны үеэр “Ч.Сайханбилэгийн тухайд манай улс АНУ-тай эрүүгийн эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байхгүй. Дипломат шугамаар энэ асуудлыг хууль хяналтын байгууллагын түвшинд байнга тавьж байгаа. Ч.Сайханбилэгийн хаана байгаа бид мэднэ. Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа. Монголоос мөнгө орж гарч, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа.” хэмээн мэдэгдсэн.

Үнэхээр тус улсад очсон л бол хуулийн байгууллагад шалгагдаж байгаа улстөрчдийн хувьд эх орондоо эргэн ирэх байтугай эсрэгээрээ тэндээ тухлах нь олон.

Гэхдээ үүнийг нь мэдсээр байж ядаж Монголдоо хуулиа хэрэгжүүлээд Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж, бийлэгжүү загнахад нь туслаад байгаа хүмүүс, түүний хамтрагчдыг яагаад шалгахгүй байна вэ.

Түүнээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн л АНУ-д байгаа. Тэр өөрийгөө дэлхийн хэмжээний сургуульд урилгаар багшилж байгаа гэж цахимаар тайлбарлаж, Монголыг үзэн ядах сэтгэлгээг тараасаар суугаа.

Уг нь Монголын төрийн тэргүүн, Ерөнхий сайд гээд бүхий л өндөр, дээд албан тушаалыг хашиж байсан хүмүүс “зангиагаа зүүгээд, гутлаа тослоод” ирээд үнэн, худлаа тогтоочихмоор юм.

Харамсалтай нь, эх орондоо хийсэн хууль бус үйлдлээ ардчилал, хүний эрх ярьсан АНУ-д очсон хойноо мартчихдаг Монголын балагт баячуудыг хэзээ авч ирэх боломж нээгдэх нь вэ.  

 

https://erennews.mn/article/64384

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen