Сонгуулийн шоу: Малчин 50 сая төгрөгийн зээл авбал 80 хувийг нь улс батлан даана

Сонгуулийн шоу: Малчин 50 сая төгрөгийн зээл авбал 80 хувийг нь улс батлан даана

 

Сонгуулийн шоу байж мэдэхээр шийдвэрүүдийг Засгийн газрын зүгээс гаргаад буй. Манай улсад энэ өвөл зуд тохиож малчдын амьдрал хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан. Тэгвэл зудтай нүүр тулсан малчдыг цаашдаа хэрхэн амьдрах тал дээр төр засгаас анхаарч үзэхдээ Зээлийн батлан даалтын сан малчны зээлийг 80-100 хувиар батлан заах нөхцөл, боломжийг бүрдүүлэх байдлаар хууль эрхзүйн орчныг өөрчлөх. Нэг малчин өрх Зээлийн батлан даалтын сангийн шаардлагыг хангаж чадвал 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, зээлийн 20 хувийн батлан даалтыг малчин, үлдсэн 80 хувийг Зээлийн батлан даалтын сан дааснаар 50 сая төгрөгийн зээл авах боломжтой хэмээв.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Цаг уурын уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд нөхцөлд орлоо. Тиймээс Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хуулийн төсөл боловсруулан оруулж ирж байна. Энэ нь тооноос илүү чанартай малтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх үндсэн зорилготой.

Малчид өндөр хүүтэй хэрэглээний зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Олон малтай хэр нь амьжиргаагаа залгуулах асуудал тулгамдаж байгаа тул хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Үүний дараа ЗГ-аас хөтөлбөр баталж, мал аж ахуйг анхаарах чиглэлд гурван чиглэлээр ажиллана.

  1. Цас, зудад нэрвэгдсэн малчдын өнгөрсөн цаг хугацаанд авсан зээл, зээлийн төлөлттэй холбоотой асуудал. ЗГ-аас өнгөрсөн сард зээлийн төлөлтийг 1 жилийн хугацаатай хойшлуулах саналыг Монголбанканд тавьж, шийдүүлсэн. Үүнтэй холбоотой хуримтлагдсан хүүгийн төлбөрийн асуудал яригдаж байгаа. Энэ хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Үлдсэн зөрүүг ЗГ ирэх оны төсөвт тусгаж шийдэх тогтоол гарсан, энэ тогтоол өнөөдрөөс хэрэгжиж байгаа.
  2. Цас, зудад малаа 70-аас дээш хувьтай алдсан малчид цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг асуудал. 2024 оны Улсын төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн байгаа хөрөнгийг малчдыг малжуулах төсөл, хөтөлбөрт зарцуулна.  Энэ төсөлд 5-8 сая төгрөгийг урт хугацаанд, хүүгүй хэлбэрээр олгох ажлыг зохион байгуулна.
  3. “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжүүлэх ажил ЗГ-т яригдаж байна. Энэ нь малчид малаа л малладаг биш бизнес эрхэлдэг чинээлэг малчин болох боломжийг бүрдүүлэх юм. Энэ хүрээнд ажлын хэсэг гарч, 45 хоног ажиллаа. Ингээд хоёр шийдэлд хүрсэн. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сан малчны зээлийг 80-100 хувиар батлан заах нөхцөл, боломжийг бүрдүүлэх байдлаар хууль эрхзүйн орчныг өөрчлөх. Нэг малчин өрх Зээлийн батлан даалтын сангийн шаардлагыг хангаж чадвал 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, зээлийн 20 хувийн батлан даалтыг малчин, үлдсэн 80 хувийг Зээлийн батлан даалтын сан дааснаар 50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Хангалттай хэмжээний малгүй малчид Зээлийн батлан даалтын сангаар 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг Зээлийн батлан даалтын сангийн 100 хувийн даалтаар авах боломжтой болох юм.

Зээл олгож байгаа зорилго бол малчдад малаасаа хүртэх ашиг, шимийг нэмэгдүүлэх юм. Өнөөдөр нэг малаас авах ашиг шимийн 20 хувийг л малчид хүртдэг, үлдсэн хувь нь ченжүүд, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд очиж байна. Жишээ нь, малчид үхэр үржүүлэх хоршоо үүсгэж болно. Ингээд нядалгааны, арьс шир боловсруулах цех байгуулаад, малаа малладаг малчид биш бизнес эрхэлдэг малчид болох боломжийг нь нээж өгөх юм" хэмээн ярилаа.

https://dorgio.mn/p/151341

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen